2010-09-13
Хайгаад л ...

Эхлээд  долдугаар сараас өнөөдрийг хүртлэх бүх сонингийн бүх дугаарыг өмнөө өрж тавьж байгаад би ярилцлага хайлаа. Хайгаад л байлаа... хайгаад л байлаа... би олоогүй ээ. Одоо болтол хайж л байна. Олох ёстой учраас би хайгаад л байна. Дараа нь би найз нөхдөө хайлаа, бишээ найз минь намайг хайлаа. Тэр намайг олчихсон. Би яг л энд ямар нэг юм хайгаад л зогсож байсан учраас. Тэгээд би намрыг хайлаа. Шарласан навчис, шаагих бороо, дэгжин шүхрийг би хайлаа. Хайж байгаа учраас цонх руу харлаа. Намар мөн эсэхийг мэдсэнгүй. Навчис ногооноороо... нарны улбар туяа л намар юм болов уу гэж бодогдууллаа. Удтал хүлээсэн бороо бас л алга. Бодвол шүхэр минь бас намар, бороо бид гуравыг хайгаад л хүлээж байгаа байх даа. Гэсэн ч хайсан бүхэн минь олдсонгүй. харин өнөөх өрөөстэй сониний нэг дугаараас хайсан намраа, бороогоо, шүхэртэй нь бүр дээр нь нэмээд цувтай нь оллоо. Гэтэл тэнд ч бас намрыг, бороог, шүхрийг, цувыг хайж байж. Би зөндөө удсан ч одоо болтол юу ч олсонгүй. Одоо би өөрийгөө хайж байна. Олохгүй л байхдаа.

Бичсэн: Onasu | цаг: 08:53 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Hai hai bas dahin hai /Lenin/ kk
zvgeer l setgel zvrhee chagna,chi tendees ooriigoo oloh bolno,gehdee soningoos bish хэлээ гаргах
Бичсэн: Garin цаг: 00:10, 2010-09-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax