Зүрхэнд минь юунд гуниг төрнө вэ?
Зүрх минь юунд байж ядна вэ?
Чиний инээмсэглэл надад
Хязгааргүй их баяр баяслыг өгдөг
Чиний нүд надад
Зүйрлэшгүй их хайрыг харуулдаг
Чиний үнсэлт надад
Чимээгүй хүслийг төрүүлдэг
Чиний үгс надад
Чин сэтгэлийг мэдрүүлдэг
Чиний тэврэлт надад хамгийн халуун санагддаг
Гэвч
Чамайг инээмсгэлэхэд
Чиний нүдийг ширтэхэд
Чиний үнсэлтийг мэдрэхэд
Чиний үгсийг сонсоход
Чамд тэврүүлэхэд
Би гунигладаг
Сайхан, бүх зүйл чинь сайхан
Чи хамгийн сайхан боловч
Сайханаас чинь болж би уйтгарладаг
Хэзээ ч чинийх байгаагүйгээ мэддэг болохоор би бачуурдаг
Хэзээд хүнийх байснаа мэддэг болохоор би шаналдаг
Над руу харж дахин бүү инээмсгэл
Дахин бүү намайг ширт
Дахиад битгий намайг үнс
Битгийн надтай ярь
Битгий намайг тэвэр
Хэрэггүй,
Би чинийх биш болохоор шаналаад байна.