Чамайг л ирчихвэл
Диваажинд жаргах юм шиг санаж байлаа
Хэн мэдэх вэ тэр мөрөөдөл минь
Диваажин биш там байсныг
Диваажин мөрөөдөл байхдаа л диваажин байжээ
Биелэхдээ харин там болчихож
Сонгосон болохоор
Шийдсэн болохоор
Диваажиндаа би зовох уу?
Эсвэл хүсээгүй тамдаа жаргах уу?
Диваажингийн үүд л там шиг гэж найдаад
Цаана нь жинхэнэ диваажин байгаа гэж итгээд
Урагшлах уу?,
Ухрах уу?
Юунд ч итгэх хэрэггүй.
2008.01.07