2010-11-03

Дэлхийн ван буюу албан ёсоор (134340) Pluto нь нарны аймгийн хоёр дахь том одой гариг юм. Нарыг тойрон эргэлддэг 10 дахь том биет болно. 1930 онд нээгдсэнээсээ хойш 2006 оныг хүртэл Нарны аймгийн 9 дэх гариг гэж тооцогддог байсан бөгөөд одоо Кюрперын бүсийн хамгийн том гишүүн гэгддэг.

Телескопгүйгээр харагддаггүй 2 гарагийн нэг бөгөөд нарны аймгийн хамгийн алслагдмал жижиг гараг юм. Дэлхийгээс нилээд алслагдсан байдаг тул энэ гарагийн талаар тийм ч их зүйлийг мэдэхгүй боловч эрдэмтэд гарагийн диаметр нь 1430 мил буюу 2300 км гэж таамагладаг. Энэ нь барагцаагаар дэлхийн 50-ны нэгтэй тэнцэх хэм...

2010-09-15

Ялан дийлэх нь тийм чухал юм уу? Ямар ч буруу зүйлгүй бүгдийг төгс төгөлдөр байлгах нь бас тийм чухал гэж үү? Бүгдийг ийм байлгах гэж хичээх нь өөрөө ямар шаналгаатай гэж санана. Надад санагдаж байгаа энэ бүх л хугацаанд би “хүн юм чинь алдаа гаргадаг. Харин алдаан дээрээ суралцаж нэг хийсэн алдаагаа дахин бүү давт.” гэдгийг хүлээн зөвшрүүлэх гэж байдагаараа хичээж ирлээ. Гэсэн ч энэ бүхэн үнэхээр шаналгаатай. Алдаа гаргах тоолондоо, хийсэн юм минь сэтгэлд хүрэхгүй байх тохиолдол бүрт хүссэн үр дүн минь гарахгүй бол багтарч үхэх шахахийн. Энэ нь бүтэлгүй дурлалаас ч илүүтэйгээр ер нь бүх зүй...

2010-09-13

Эхлээд  долдугаар сараас өнөөдрийг хүртлэх бүх сонингийн бүх дугаарыг өмнөө өрж тавьж байгаад би ярилцлага хайлаа. Хайгаад л байлаа... хайгаад л байлаа... би олоогүй ээ. Одоо болтол хайж л байна. Олох ёстой учраас би хайгаад л байна. Дараа нь би найз нөхдөө хайлаа, бишээ найз минь намайг хайлаа. Тэр намайг олчихсон. Би яг л энд ямар нэг юм хайгаад л зогсож байсан учраас. Тэгээд би намрыг хайлаа. Шарласан навчис, шаагих бороо, дэгжин шүхрийг би хайлаа. Хайж байгаа учраас цонх руу харлаа. Намар мөн эсэхийг мэдсэнгүй. Навчис ногооноороо... нарны улбар туяа л намар юм болов уу гэж бодогдууллаа. ...

2010-09-09

“Хаврын синдером”-оо дууссан эсэхийг мэдэж амжаагүй явтал “Намрын синдером” эхлэж гэнээ.  Хаврынх ч яах вээ бүтсэн бүтээгүй хайр дурлалаас үүдэлтэй шаналгаа, шалгалт шүүлэг гээд л мундахгүй олон зүйлсийг дурдаад байж болно. Гэтэл энэ намрын синдером гэгч нь бас юу байдаг юм болоо. Навчис шарлаад салхи үлээх төдийд  гол тасран хийсэн унаж амьдралын төгсгөлийг санагдуулах мэт энэ үест эмгэнэн гашуудах адил борооны шаагих дуун хүний сэтгэлийг уянганд идүүлж гунигт автуулдаг нь нэгэнт эргэх улирлын жам. Үүнийг хэлээд байна уу гэтэл бас биш юмаа. Зарим нэг нийтлэл, өгүүлэлээс харахад зунжин налайж,...

2010-07-15
Bi chamaig sanaad l baihiin. Ug n urgelj l hamt baigaad baih shig, gesen ch bi chamaig sanaad l bna. Hamtdaa unguruulsen jiluud mine nasaaraa geh undur todotgold hurehgui ch chinii heldegeer ungursun amidraliin mine hamgiin chuhal udruud, uuriiguu hen bolohiig tanij, uurteiguu uldeh humuusiig songoson  on tsaguud baijee. ene buhen chamtai tsug ehelsen. ehlel orchih ter tsagiin chamaig odoo bi haanaas haih ve. ungursunuus uhaj tunhuvch dursamjaas uur zuil oldoh n negent ungurchee. urd n uur hen ch baigaagui bolohoor, tsagaan tsaasan deer useg darsan n chi l baisan bolohoor uur hen ch alga, odoo...
2010-04-10

Жил бүр цас ханзарч урь орохтой зэрэгцэн шороо шуурч нүүр нүдгүй балбаж эхлэх тэр цаг үест тийм гэж хэлэхийн аргагүй айдас түгшүүр эсвэл бүр баяр жаргал догдлолтойгоор “ХАВАР”-г угтана. Улирч одсон дурсамж бүхэн үлгэрийн юм шиг амилан босож далдын далдад нуучихсан байсан сэтгэлийн гүний гунигийг хүртэл сэдрээх нь гачлантай. Дулаахан хөнжлөөсөө өндийж цонхны зүг нойрмог харцаа бэлчээхэд өглөөний нарны улбархан туяа хөгжилтэй тусаж бүлээхэн илч нь бүхнийг ээж сэтгэлийг сэргээдэг байтал туяаа ч, илч ч байхгүй, нар өөрөө үгүй мэт боловч өдөр аль хэдийн эхэлсэн байх тийм нэг бүүдгэр өдөр урамгүйхэн...

2010-02-21
Зүрхэнд минь юунд гуниг төрнө вэ?
Зүрх минь юунд байж ядна вэ?
     Чиний инээмсэглэл надад
     Хязгааргүй их баяр баяслыг өгдөг
     Чиний нүд надад
     Зүйрлэшгүй их хайрыг харуулдаг
     Чиний үнсэлт надад
     Чимээгүй хүслийг төрүүлдэг
     Чиний үгс надад
     Чин сэтгэлийг мэдрүүлдэг
     Чиний тэврэлт надад хамгийн халуун санагддаг
Гэвч
     Чамайг инээмсгэлэхэд
     Чиний нүдийг ширтэхэд
     Чиний үнсэлтийг мэдрэхэд
     Чиний үгсийг сонсоход
     Чамд тэврүүлэхэд
               Би гунигладаг
Сайхан, бүх зүйл чинь сайхан
Чи хамгийн сайхан боловч
Сайханаас чинь болж би уйтгарладаг
     Хэзээ ч чинийх б...
2010-02-21
Чамайг л ирчихвэл
Диваажинд жаргах юм шиг санаж байлаа
Хэн мэдэх вэ тэр мөрөөдөл минь
Диваажин биш там байсныг
     Диваажин мөрөөдөл байхдаа л диваажин байжээ
     Биелэхдээ харин там болчихож
Сонгосон болохоор
Шийдсэн болохоор
Диваажиндаа би зовох уу?
Эсвэл хүсээгүй тамдаа жаргах уу?
     Диваажингийн үүд л там шиг гэж найдаад
     Цаана нь жинхэнэ диваажин байгаа гэж итгээд
     Урагшлах уу?, 
     Ухрах уу?
Юунд ч итгэх хэрэггүй.
                                                          2008.01.07

...